Стокгольм хотод халдлага гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.08-нд нийтлэгдсэн

Стокгольм хотод халдлага гарлаа

Шведийн нийслэл Стокгольм хотод орон нутгийн цагаар 15:55 цагийн үед ачааны машин явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарлаа. Тус хэрэг хотын төв гудамж болох Дротнингатанд гарчээ.

Шведийн Ерөнхий сайд дээрх хэргийг халдлага хэмээн зарлалаа. Халдлагын улмаас хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна. Цагдаагийн газраас гурван хүн амиа алдаж, найман хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлж байгаа бол Шведийн радио таван хүн амиа алдсан гэж мэдээлэв

Халдлагыг үйлдсэн ачааны машин нь Spendrups компанийн эзэмшилд байдаг юм байна. Тус компанийн мэдэгдэж буйгаар ачааны машин ресторанд ачаа хүргэх замдаа хулгайлагдсан гэв. Хулгайлагдсан ачааны машины жолооч гэмт этгээдийг зогсоох гэж байгаад өөрөө шархаджээ.

Үүнээс гадна Дротнингатан гудамжнаас холгүй "Фридхемсплан" метроны ойр орчимд буудлага болсон байна. Цагдаагийн ажилтнууд дээрх хэргийг шалгаж байгаа бөгөөд халдлагыг үйлдсэн этгээдийн зургийг илрүүлж, эрэн сурвалжилж байна.

Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж