Нефтийн стратегийн нөөц: Топ-5 орон

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Нефтийн стратегийн нөөц: Топ-5 орон

АНУ бол нефтийн стратегийн нөөцөөр дэлхийн тэргүүлэх орнуудын нэг юм. Гэхдээ одоо америкчууд өөрийн нөөцөө худалдаж байгаа бол хоёр том нөөцлөгч Хятад нефтийн бага үнийг ашиглан өөрийн агуулахуудаа дүүргэж байна.

Өмнө нь өнгөрсөн сард анх удаагаа Америкийн стратегийн нөөцөөс (SPR) Хятад 550 мянган баррель нефтийг $28,8 сая доллараар худалдан авсан байв. Энэ бол тийм ч том наймаа биш юм. Гэлээ ч худалдан авсан баримт нь өмнө байгаагүй зүйлийг харууллаа. Хэрэв Хятад “хар өдрийн” нөөц гэж нефтийг хурааж байгаа бол АНУ-д стратегийн нөөц нь эрчим хүчний аюулгүй байдлын хүчин зүйл байхаа больсон учиртай болж байна.

Эцсийн эцэст хадгалах нь үнэтэй учраас АНУ- өөрийн нөөцөөсөө худалдаж байгаагийн нэг шалтгаан болжээ гэмээр. Нефтийн үнийн хямрал нь энэ зах зээлд тогтворгүй байдал гаргалаа гэтэл зөвхөн АНУ л одоо нөөцөө идэвхтэй худалдаж байна. Тэр нь занарын нефть тус орны эрчим хүчний аюулгүй байдлын динамикийн хүчтэй өөрчилж буйг харуулж байна. 

Алс тэртээ 1973-1974 түлшний хориг тавигдаж, АНУ-д олборлолт буурч байхад нийлүүлэлтэд тасалдал гаргахгүйн үүднээс стратегийн нөөцтэй болохоор 1975 АНУ шийдсэн байв.

Өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны байдлаар, стратегийн нөөц нь 693,4 сая баррель байсан нь 2009 оны 727 сая гэсэн дээд хэмжээнээс нь бага юм.

Торх нефтийн үнэ 50 гээд л буурч байхад худалдан авч хадгалах нь зөв зүйтэй юм. Үүнийг л Хятад хийж байна. Хятад стратегийн нөөцөө харьцангуй саяханаас 2007 оноос бий болгож эхэлжээ. Гэхдээ түүний хэмжээг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж чаджээ.

Нөөцийн хэмжээгээ байнга нийтэлж байдаг Америкийг бодвол Хятад энэ талын мэдээллээ гаргадаггүй. Хятадын нөөцийн талаар янз бүрийн эх сурвалжууд өөр мэдээлэл гаргадаг учраас үзүүлэлт янз бүр. 2016 оны зургадугаар сарын 29-ний JPMorgan Chase & Co компанийн шинжээчдийн мэдээгээр Хятадын стратегийн нөөц нь өнгөрсөн оны дундуур 400 сая баррель болсон байв.

Япон улс стратегийн нөөцөөр дэлхийн гурав дахь нь болдог байна. Тус улсын нефтийн нөөцийн хэмжээг 324 сая баррелиар тооцжээ. Энэ улс сүүлийн хямралаар нөөцөө нэмээ ч үгүй, хасаа ч үгүй. Ийм хэмжээний нөөц нийлүүлэлт тасалдахад хангалттай гэж үзсэн бололтой.

Стратегийн нөөцийн хэмжээгээр дөрөвдүгээрт Өмнөд Солонгос бичигддэг. Тэд 149 сая баррелийг хурааснаа стратегийн гээд бараг хэрэглэдэггүй. Нийт 92,6 сая баррелийг стратегийн нөөц болгодог бөгөөд 26,6 сая баррель нь янз бүрийн гэрээгээр хадгалагдаж байдаг. 

Korea National Oil Corp. 5,9 сая баррелийг худалдаж, харин 800 мянган баррелийг бусад арилжааны зорилгоор ашигладаг. Гэсэн хэдий ч нефтийн зах зээлийн байдлыг ашиглан ашиг олж Өмнөд Солонгос стратегийн нөөцөө нэмэгдүүлэхэд 2015 оны 54,9 тэрбум вонын зардлаа 2016 онд 90 тэрбум вон болгон нэмжээ.

Өмнөд Солонгосын дараа Испани байгаа ба стратегийн нөөц нь 120 сая баррель юм. Тэр нь ЕХ-ны дотоодын дундаж хэрэглээний зааврын дагуу 90 хоногийн хэрэглэээний дундаж юм. 

Эхний топ 5-д багтдаггүй ч гэсэн Энэтхэг стратегийн нөөцөө 90 хоногийн хэрэглээний хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн байгаа. Одоо Энэтхэгийн нөөц нь 39,1 сая баррель бөгөөд түүнийг 2020 он гэхэд 91 сая баррель болгохоор төлөвлөжээ. Тэр нь бүтвэл Энэтхэг топ-5 ороны тоонд багтах болно.

Ер нь яагаад АНУ нөөцөөс худалдана вэ? 

Стратегийн нөөцийг нэг тэрбум баррель хүргэх уриалга 2005 онд сонсогдож байсан ч занарын нефтийн хувьсгал гараад тийм их хэмжээний нефть хэрэггүй гэдгийг мэдэрч эхэлжээ. 

АНУ-ын Эрчим хүчний яам Конгресст өнгөрсөн оны наймдугаарт гарган барьсан "Long-Term Strategic Review of the U.S. Strategic Petroleum Reserve" илтгэлдээ стратегийн нөөцийг 530-600 сая баррелийн хэмжээнд буюу 60 хоногийн хэрэглээтэй тэнцүүлэх нь зүйтэй гэж бичсэн байв.

Стратегийн нефтийг хадгалах хуучирсан дэд бүтцийг шинэчлэн засварлахад хоёр тэрбум доллар хэрэгтэй. Тэр шинэчлэлгүйгээр онцгой тохиолдолд нөөцийг ашиглаж чадахгүй болно.

Тиймээс Конгресс өнгөрсөн 12-р сард стратегийн нөөцөөс 375 сая долларын нефтийг худалдах хэрэгтэй гэж шийдлээ. Нефтийг худалдсан ба томоохон худалдан авагч нь болсон BP компани 5,4 сая баррелийг 272 сая доллараар аваад тодорчээ. Valero Marketing and Supply Co. 83 сая доллараар 1,6 сая баррелийг авсан байв. Хятад PetroChin гэдэг улсын компанийн PetroChina International салбараар дамжуулан Америкийн нөөцөөс худалдан авсан байв гэж S&P Global Platts мэдээлэв.

Бас нэг шалтгаан нь АНУ 2007 онд ОРЕС-ийн орнуудаас зургаан сая баррелийг импортолсон байв.

Гэхдээ нефть импортлогчдын нэгдлээс авах нефтийн хэмжээ нь 2015 он гэхэд 2,9 сая баррелиар буусан байгаа. Эрчим хүчний мэдээллийн зарилгааны саяхны илтгэлд 2026 он гэхэд АНУ бусад орнуудын хамаарлаас гарсан байх тухай тэмдэглэсэн байв. Өөрийн орноо 1970-аад оны үетэй харьцуулахад ямар нэгэн доголдлоос бүрэн хамгаалагдсан гэж АНУ үзжээ.

Нөгөө талаасаа стратегийн нөөцтөй бусад дөрвөн орон нь одоогоор эрчим хүчний хувьд ямар нэгэн хамааралд нэрвэгдээгүй учраас тэд эсвэл статус-квогоо барьж эсвэл стратегийн нөөцөө дүүргэж сууна.

Дашрамд дурьдахад Brent маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 8-наас хойш баррель нь 55 доллар гэсэн сэтгэл зүйн босгыг анх удаагаа давлаа. Америкийн нефтийн хүрээлэнгийн (API) мэдээлэл гарч АНУ-ын стратегийн нөөцийн хэмжээ буурсан нь тодорхой болсноос хойш хар алтны үнэ нэмэгдэж эхэлсэн байна. Лхагва гаригийн биржийн арилжаагаар Brent хольцийн баррелийн үнэ үдийн үед 1,57% -иар буюу 55,02 доллар хүртэл нэмэгдээ дараа нь бага зэрэг бууржээ. WTI маркийн баррелийн тавдугаар сарын фьючерсийн үнэ 1,61% -иар нэмэгдэн 51,85 доллар хүрчээ.

API-ийн мэдээгээр, АНУ-ын нөөц 1,8сая баррелиар багасчээ. Шинжээчид 435 мянган баррелиар буурна гэж байсан юм.

Одоо хөрөнгө оруулагчид пүрэв гарах стратегийн нөөцийн хэмжээний тухай АНУ-ын Эрчим хүчний яамны илтгэлийг хүлээж байна. Гуравдугаар сарын 31-нд төгссөн долоо хоногт тэр нөөц 0,435 сая баррелиар нэмэгдэн нийт 533,57 сая баррель болж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж