Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоно

Ардчилсан намын гишүүн Д.Дорлигжав ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ. Ирэх зургадугаар сарын 26-нд товлогдоод байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгох сонгуульд Ардчилсан нам нэр дэвшүүлэх хүнээ сунгаагаар сонгох бөгөөд энэ сунгаанд оролцоно хэмээн Д.Дорлигжав хэллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох шийдвэрээ сарын өмнө гаргасан гэв.  Ийм шийдвэр гаргахад улс оны эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал нөлөөлсөн гэв  Д.Дорлигжав нь Ардчилсан намын анхны даргаар ажиллаж байсан. Мөн Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын албыг хашиж явсан билээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж