“NEWS.MN” сайтад гарсан энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
Д.Дорлигжав: Оффшорт цэвэр мөнгө хийсэн гэж итгэхгүй байна
-Нийгмийн талцуулаад байгаа сэдэв нь оффшор. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ. Сонгууль болгоноор гаргаж тавьдаг хэрүүлийн нэг том сэдэв болчихлоо?
-Оффшорын асуудлыг нийгэм хурцаар хөндөж байгаа нь зөв. Оффшорт данстай, компанитай байна гэдэг татвар төлөхөөс зайлсхийсэн юм уу, хууль бус орлогоо нуусан л гэсэн үг. Тэнд манайхан татвараа төлсөн, бодит орлого, цэвэр мөнгө аваачиж хийсэн гэж би зуун хувь итгэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг барьж авах нь зөв. Гэхдээ дахиад хэлэхэд улстөржүүлэх хэрэггүй, удааж хэрэггүй. Энэ асуудлыг асар хурдан шийдээд, нийгмийг хар хэрүүлд автуулахгүй байх хэрэгтэй.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: https://www.news.mn/r/329502
Б.Лхагважав: МАН хөгийн харагдаж байна
–Эрдэнэт” үйлдвэрийг төрд авсан, төрийн өмч боллоо гээд байдаг. Гэтэл Засгийн газраас ашиггүй, маш өндөр зардалтай олон төрийн өмчит компаниудаа хувьчлах асуудлыг хөндөж байгаа шүү дээ?
-Төр зөв гээд бүх зүйлийг буруутгаж аваад, 400 сая ам.долларыг нь төлөөд, дараа нь арбитрын шүүхийн төлбөрийг бас төлөөд төр “Эрдэнэт” үйлдвэрийг өмчид авлаа гэж бодъё. Монгол одоохондоо гоё харагдаж болох ч ирээдүйд уучлаарай, Монгол маш хөгийн харагдана. Үнэндээ МАН хөгийн харагдаж байна. Үүний үр дүнд нэг банкаа устгана. Хамгийн аюултай нь нэг банк устахад Монголын банкны систем устана. Нэг банк устах гэж байна гээд манай зарим банкныхан баярлаж байх шиг байна. Уучлаарай, баярлах хэрэггүй та бүхэнд хамт л унана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: https://www.news.mn/r/329166
Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой”-г зөв менежмент рүү шахъя
–Тус компанийн хувьцааг хэрхэн “амь оруулах” вэ гэдэгт янз бүрийн санал байх шиг байна. Энэ хувьцааг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь илүү үр дүнтэй вэ?
-Ерөнхий сайд өнгөрсөн сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруул гэсэн үүрэг өгсөн. Одоогоор энэ ажлыг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэл алга. Ямартай ч бидний шахалтаар хувьцаа эзэмшигчдийн хурал болох гэж байна. Энэ үеэр цаашид ямар шийдлээр энэ ажлыг хийх вэ, хэзээ ногдол ашиг хүртээх вэ гэдгээ танилцуулах болов уу.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: https://www.news.mn/r/329329
Г.Ганхүү: Би өөрийгөө сорих дуртай
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Яг түүн шиг” шоуны нууц ноёнтон байх ямар байв. Яагаад нууц ноёнтон болохоор шийдсэн юм бэ?
–Би өөрийн хүсэлтээр нууц ноёнтон болоогүй. Энэ бол “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчдийн санаа байлаа. Би анх “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчдэд “Яг түүн шиг 2” шоунд оролцох хүсэлтээ тавихад урилгахан бус хүлээж авсан. Тэгээд “Та бол манай шоуны нэг хэсэг. Хувилаад хэлбэл 30 хувь нь гэсэн үг. Энэхүү шоуны шүүлт маш чухал. Таныг дуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тан шиг шүүх шүүгч байхгүй” гэж хэлсэн. Мөн Mонголдоо дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийдэг учраас зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн хариуг өгсөн.Тиймээс тус телевизийн уран бүтээлчид Голланд руу захиа бичсэн. Гэтэл “Эндемол Шайн” группийн зүгээс “Дэлхийн 40 гаруй улсад албан ёсны эрхтэйгээр уг шоуг хүргэдэг ч ямар ч оронд шүүгч нь оролцогч болж байгаагүй. Энэ бол анхны тохиолдол учраас бид дэмжинэ” гэсэн албан ёсны бичиг ирсэн юм билээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: https://www.news.mn/r/329434