Улсын дугаар нь 4, 9–өөр төгссөн машины татварыг төлнө

Хуучирсан мэдээ: 2017.04.08-нд нийтлэгдсэн

Улсын дугаар нь 4, 9–өөр төгссөн машины татварыг төлнө

Авто тээврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг.

Энэ сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байгаа. 

Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8000 төгрөгөөр торгох заалттай.

Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг.

“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг цаг хугацаандаа багтаан төлөхийг нийслэлийн Татварын газраас уриалж байна. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж