Ядуу, өнчин, хүмүүст туслах аянд нэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Ядуу, өнчин, хүмүүст туслах аянд нэгдээрэй

“H2PM” буюу (Mongolian Help To People Non-Profit Organization) байгууллагаас “Бүх нийтийн ядуу өнчин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах аян”-ыг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд энэ сарын 6-нд буюу ирэх бямба гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд /Хүүхдийн парк/ өглөөний 09.00-17.00 цагийн хооронд байрлуулсан 1,50 см өндөртэй том хайрцгуудад хуучин хувцас болон цахилгаан хэрэгслэл авчирч өгөхийг уриалж байна. Таны хэрэглэдэггүй хүүхдийн тоглоом, цүнх, хувцас, гутал, даавуу, цахилгаан бараа, ахуйн хэрэгсэл гээд боломжтой бүхнээ авчирч, тус хайрцагт хийснээр та ядуу, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах аянд нэгдэж байгаа юм. “H2PM” байгууллага нь 2011 оны зургадугаар сарын 8-нд байгуулагдсан бөгөөд ашгийн бус аж.

Аянд нэгдсэн хүн бүрээс цугларсан бүхнийг нийт ард иргэдийн ахуйн хэрэглээний зүйлсийг тусгайлан ялган ангилж, тогтвортой ажилладаг байгууллагаар дамжуулан Улаанбаатар хотын нийт дүүрэгт байрладаг асрамжийн газруудад тараан өгч буян үйлдэх юм. Тус өдөр гандан тэгчлэн хийдээс лам хуврагууд ирж та бүгдийн авчирч өгсөн зүйлд,хамаг амьтны тусын тулд сайн сайхан үйлс дэлгэрэхийн ном хурах тул таны аливаа авчирч өгсөн зүйл ямарваа нэгэн муу зүйлийг дагуулахгүй.

Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага", МҮХАҮТ дэмжиж хамтран ажиллаж байгаа аж.

“Бүх нийтийн ядуу өнчин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах аян”-д нэгдээрэй!

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж