Төрийн нэгдсэн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Төрийн нэгдсэн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэлээ

Дундговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Гурвансайхан Өндөршил  суманд “Иргэдээ сонсъё” төрийн үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд  Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний улсын бүртгэгч Ё.Батбаяр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.Нямсүрэн, архивч Д.Наранцэцэг жолооч Л.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй 4 хоног ажиллалаа. Мөн  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, “Модерн маркет ХХК” кадастрын компанитай  хамтран 3 дугаар сарын  27- 30-ны өдрүүдэд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэнд бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ.

Иргэний бүртгэлийн чиглэлээр  144 иргэдэд үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс шинээр гадаад паспорт авах 68  иргэний зургийг авч, баримт материал бүрдүүлэн хүлээж авч, 67 иргэний гадаад паспортын сунгалтыг хийж иргэдэд нь хүлээлгэж өглөө. Мөн иргэний үнэмлэх шинээр болон дахин авах хүсэлт гаргасан 12  иргэний цахим үнэмлэхийг  гарт нь хүргэж үйлчиллээ.

310 иргэнээр  санал асуулгын хуудас  бөглүүлж, шийдвэрлэж болох асуудлыг газар дээр нь зөвлөгөө мэдээлэл  өглөө. иргэний бүртгэл, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр нийт 310 ширхэг гарын авлага тараах материалыг  иргэдэд өгч гарын үсэг зуруулан баталгаажууллаа.

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр 5 иргэнд зөвлөгөө мэдээлэл өглөө.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр Газрын анхны бүртгэл 63, Үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл 4, өмчлөгчийн хүсэлтээр  бүртгэлд өөрчлөлт оруулах 1, Бэлэглэлийн гэрээ 3, барьцаат зээлийн гэрээ дуусгавар болгох 4, Лавлагаа 2, хамтран өмчлөгч өөрчлөгдөх хэлцэл 2 нийт 79 бүртгэл хийлээ.

Орон нутгийн орлогод 401.000 төгрөг, улсын төсөвт 1928000 төгрөгийг тус тус төвлөрүүлж ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж