Верн Тройер архины эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Верн Тройер архины эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ

Остин Пауэрс” киноны од жүжигчин Верн Тройер архины хамаарлын эсрэг эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ. Эдүгээ 48 настай тэрбээр Калифорни мужийн Сан Фернандогийн эмнэлэгт хоёр долоо хоногийн хугацаанд хэвтэж, архины хамаарлын эсрэг эмчилгээ хийлгэсэн байна.

Харин энэ долоо хоногийн сүүлчээс нөхөн сэргээх эмчилгээнд орох гэнэ. Өмнө нь ч гэсэн тэрбээр эмнэлэгт хэвтэж, архины хордлогын эмчилгээ хийлгэж байсан юм.

Жүжигчин эр өчигдөр инстаграмм хуудастаа “Санаа зовниж буй шүтэн бишрэгчиддээ хандан өөрийн биеийн байдлынхаа талаар хэлье гэж бодлоо. Та нар мэдэж байгаа. Би архины хамаарлын эсрэг эмчилгээ хийлгэж байна. Амаргүй байгаа ч, өдөр бүр л өөртэйгөө тэмцэж байна. Өнгөрсөн долоо хоногоос эмчилгээгээ эхэлсэн. Намайг урамшуулж, үргэлж дэмжиж байдаг та нартаа баярлалаа” гэжээ.

Б.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж