Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан Уйгурын автономит бүсэд 100
метрийн зузаантай нүүрсний давхаргыг хайгуулаар илрүүлжээ. Уг давхаргыг
Шинжааны Эрдэс баялаг, геологийн албаны ажлын хэсэг олж нээжээ. Энэхүү хэсгийн эдийн засгийн үр ашигтай нөөцийг 17.1 тэрбум тонн нүүрс гэж тооцоолж байна. Нөөцийн нарийвчилсан судалгааг оны сүүлээр бүрэн боловсруулах төлөвтэй байна.
Үүнээс гадна Шинжааны захиргаа тус муж дахь Naomaohu нүүрсний ордыг Lanxin
төмөр замтай холбох шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа
ажээ. Уг төслөөр нийт 445 км төмөр замыг 9.6 тэрбум юаниар барих бөгөөд 2013 онд гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх юм. Төмөр замыг 40 сая тонн/жил-ийн даацтай байхаар тооцоолжээ. Naomaohu нүүрсний сав газарт 5300-6300 ккал/кг илчлэг бүхий 22.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий ажээ.
Хятадад төмөр замын бүтээн байгуулалт эрчимжсээр байна. 33 сая тонн/жилийн
даацтай Haluo шугамыг 2012 онд, 300 сая тонн/жилийн хүчин чадалтай хоёрдугаар Lanxin шугамыг 2014 онд тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Харин Хятадын нүүрсний экспорт эхний хагас жилийн байдлаар 13.71 хувиар
буурч, 8.75 сая тоннд хүрснийг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Б.Төгс