Оросын ГХЯ хэнээс залхсан бэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Оросын ГХЯ хэнээс залхсан бэ?

ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны Twitter хаягтаа нэгэн сонирхолтой зурган эвлүүлгийг тавьжээ. Гадаадын улс орны хэд хэдэн улстөрчийн зэргийг эвлүүлж, “Залхлаа. 2017.04.29” гэсэн үг бүхий шар өнгийн туузаар амыг нь хаасан зураг юм.

Оросын газрын тосны бизнесмен Михаил Ходорковскийн тэргүүлдэг “Нээлттэй Орос” хөдөлгөөнөөс энэ дөрөвдүгээр сарын 29-нд “Залхлаа” гэсэн уриатай эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тус хөдөлгөөнийхөн энэ арга хэмжээнийхээ сурталчилгаа болгон Оросын улстөрчид болон Путины бодлогыг ухуулан таниулагч телевизийн хөтлөгч нарын зургийг эвлүүлэн, амыг нь ийм бичгээр хаасан зургийг олон нийтийн сүлжээгээр цацсан юм. Энэ сурталчилгааг ОХУ-ын ГХЯ ийнхүү ашиглажээ.

ОХУ-ын ГХЯ олон нийтийн сүлжээний хаягаа маш идэвхтэй ашигладаг бөгөөд зарим үед гэнэтийн бэлэг барьдаг. Ийм гэнэтийн бэлгийн нэг нь энэ юм.

Эвлүүлэгт АНУ-ын сенатор Жон Маккейн, Ерөнхийлөгчид өрсөлдсөн Хиллари Клинтон, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили, Уъраины Ерөнхий сайд асан Арсений Яценюк нарын зураг багтжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж