“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2017.04.09-нд нийтлэгдсэн

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт болно

Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 22-23-нд болно. Тус уулзалт Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх нь чуулганы гол зорилго аж. Зөвхөн хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулаад зогсохгүй чуулга уулзалт иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох юм. Мөн дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа энэ үеэр хуваалцаж, оролцогчид зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл сонсох юм байна. Илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, бизнес уулзалт, үзэсгэлэн, санхүүгийн бараа, бүтээгдэхүүний танилцуулга хийх аж.

Санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт боломж, гарц, шийдэлд төвлөрөх аж. Энэхүү арга хэмжээ сонирхсон иргэдэд нээлттэй ажээ. Чуулга уулзалт "Corporate Convention Centre"-д болох юм. Цар хүрээгээрээ Монголын эдийн засгийн чуулгантай эн тэнцэх "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы хоёр дахь өдөр нь "Ард санхүүгийн нэгдэл" болон "Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж