Нийтийн тээвэрт 256 жолооч дутагдалтай байна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт 256 жолооч дутагдалтай байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобусны 1437 жолооч ажиллаж байгаа хэдий ч энэ хангалттай тоо биш аж. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын тооцоогоор жолооч нарын тоог дахин 256-гаар нэмэгдүүлсэн тохиолдолд ээлжийн болон нөөцийн орон тоо хангалттай болох юм.

Тиймээс дээрх орон тоог бүрдүүлэхийн тулд нийслэлийн Нийтийн тээврийн газар, Хөдөлмөрийн газар хамтран “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа аж. Тус өдөрлөг өнөөдөр Улаанбаатар хөгжлийн төвд 11.00-16.00 цагийн хооронд болно. Энэ үеэр бүрэн дунд боловсролтой, 21-ээс дээш насны, “Д” ангиллын жолооч та нийтийн тээвэрт ажиллах сонирхолтой бол автобус компаниуд бүртгэж авах болно. Бүртгэл хийж дууссаны дараа мэргэжлийн шалгалт авч, мэргэшсэн жолоочийэ сургалтанд хамруулснаар нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулах гэнэ.

Д.Долгорсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж