АН-ын ҮБХ тойрсон инээд ба ханиад

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ тойрсон инээд ба ханиад

Ардчилсан нам саяхан дотоод сонгууль зохион байгуулж, Үндэсний бодлогын хорооны гишүүд болон аймаг, нийслэл, сум дүүргийн удирдлагуудаа сонгосон. Мөн өчигдөр ҮБХ-ын гишүүдээ батламжилжээ.

Гэтэл ҮБХ-ны сонгуульд “өвдөг шороодсон” Бүгд найрамдах намын дарга асан Б.Жаргалсайхан гэнэт гараад ирсэн байна. Хан-Уул дүүрэг дээр саналын маргаантай хэмээн хэдэн өдөр дуншсаны эцэст С.Эрдэнэ даргын үүрэг даалгавраар Б.Жаргалсайханыг ҮБХ-ны гишүүн болгосон гэсэн шүүмжлэлийг АН-ын жирийн гишүүд гаргаж байна. Б.Жаргалсайхан нь  санал хураалтын дүнгээр тойрогтоо 9-д жагсч байсан ч Ардчилсан намын даргын сунгаанд С.Эрдэнийг дэмжсэний хариугаа ийнхүү хүртсэн бололтой. Тэгвэл Өвөрхангай, Сэлэнгээс ҮБХ-нд нэгээр гарч ирсэн С.Баярцогт, Г.Батхүү нарыг С.Эрдэнэ дарга хасчээ. 

Мөн Налайх, Чингэлтэйн тойргоос ҮБХ-нд ялалт байгуулсан Н.Тэгшбаярыг мөн л хасч, оронд нь “Шонхор”-ын хүнээ гаргаж ирсэн тухай ч гомдол Ардчилсан нам дээр иржээ.  Сүхбаатар дүүрэг дээр саналын хуудас хулгайлж байгаад баригдсан бичлэг фээсбүүк, твиттерээр тархаад байгаа.

Ийнхүү ардчиллаар овоглодог Ардчилсан намын дарга С.Эрдэнэ коммунист араншин гаргаж,  бусдын сонгох, сонгогдох эрхэнд халдсанд олон хүн дургүйцэж байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдийг өчигдөр батламжилсан бөгөөд нэрсийг нь харсан хүмүүс нүд нь орой дээрээ гарах  нь холгүй байгаа аж.  Учир нь Х.Баттулга, С.Эрдэнэ, З.Энхболдын хүмүүсээр Ардчилсан намын ҮБХ дүүрч, тус намын дотоод сонгуулийн дүн улс төрийн хүрээнд инээд, ханиад болж байгаа бололтой.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж