Үүлний атласт 12 шинэ нэр нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Үүлний атласт 12 шинэ нэр нэмэгдэв

Дэлхийн цаг уурын байгууллага (World Meteorological Organization) Үүлний олон улсын атласт 12 янзын шинэ бүтцийнх нь нэрийг тэмдэглэжээ. Шинэчлэгдсэн лавлахад, “Галав юүлэлтийн өдрийн үүл” нэртэй asperitas төрлийн үүлний нэр нэмэгдлээ. Үүлний олон улсын атлас анх 1896 онд нийтлэгдсэн бөгөөд сүүлийн 30 жилд шинэчлэгдээгүй байна.

Лавлахын шинэ хувилбарт үүлний volutus, flumen, fluctus, cavum, cauda гэх мэтийн төрлийн нэр нэмэгджээ. Мэдээллийн технологийн хөгжлийн улмаас атласт шинэчлэлийг оруулсан бөгөөд харин хүссэн хүн бүр янз бүрийн үүлний зургийг аван түүнийг интернетээр тарааж болох ажээ. Тийм төрлийн үүлний зургуудтай уг атласт танилцаж болно.

Хамгийн анх asperitas (латинаар "барзгар») гэсэн утгатай үүлийг Айова мужид бүртгэн тэмдэглэжээ. Тэр цагаас хойш түгшүүр төрүүлэхээр хар давалгаат үүлний зургийг олон хүн авч үүл сонирхогчдын Америкийн холбоонд хэдэн арван зураг илгээжээ. Эхлээд түүний давалгаат товгоруудтай үүл (Undulatus asperatus) гэж нэрлэх гэж байснаа дээрх нэрээр сольсон байв.

Лавлахад орсон volutes нэртэй хуйлмал үүл өөрийн тэнхлэгийн дагуу хэвтээ байдлаар эргэлдэх онцлогтой гэнэ. Өөр fluctus төрлийн үүл нь дээд хэсгээрээ далайн давалгаа шиг дүрстэй. Буржгал үүлэн дэх дугуй хэлбэрийн цоорхойтой үүлийг cavum гэж нэрлэсэн байв. Үүлний нэг төрөлд онгоц ниссэний дараа үүсэх инверсийн мөрийг оруулсан байна. Үйлдвэр эсвэл цахилгаан станцын гаргах утааг нэг төрлийн үүлээр тооцон нэр өгчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж