Асашёорү Д.Дагвадорж холимог тулааны спортыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Асашёорү Д.Дагвадорж холимог тулааны спортыг хөгжүүлнэ

Асашёорү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “ЗЭВ” холбоонд “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ. Ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх юм. Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “ЗЭВ” холбооноос энэ сарын 27-нд АСА циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин оролцох эрхээ авна. Дашрамд дуулгахад Асашёорү Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “RIZIN FF”, Оросын “FIGHT NIGHTS” гээд олон улсын тэмцээнүүдэд Монгол тулаанчидаа оролцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO JAPAN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж