Зургадугаар сар хүртэл загасчлах хориотой

Хуучирсан мэдээ: 2017.04.08-нд нийтлэгдсэн

Зургадугаар сар хүртэл загасчлах хориотой

Иргэн та амралтын өдрүүдийг тааруулж загасчлахаар төлөвлөж байгаа бол хориотой гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сануулж байна.

Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загасчлахыг хоригложээ. Эдгээр өдрүүдэд загасны үржлийн үе нь байдөг бөгөөд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах аюултай. Иймд загас барьж болохгүйг анхааруулж байна. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгууль төлөх аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж