
Ачаа тээвэрлэлтийн үнийг нэмэх болсон шалтгаанаа Хятадын тал швейцар франк болон ам.долларын ханшны өсөлт, мөн Замын-Үүдэд үүссэн бөглөрөлтэй холбон тайлбарлаж байна.
Шинэ тарифаар чингэлэгүүд хэний эзэмшлийн болон ямар зуучаар явж буйгаас шалтгаалан Хятадын нутгаар тээвэрлэх хөлс ихээхэн нэмэгджээ. Ингэснээр 20 тоннын чингэлэг 250-400 ам.доллараар, 40 тоннын чингэлэг 500-700 ам.доллараар тус тус нэмэгдсэн байна.
Хятадын талын энэхүү шийдвэр Монгол улсын тээвэр зуучийн компаниудад төдийгүй иргэдэд хүндээр тусна хэмээн талаар Монголын тээвэр зуучийн холбооныхон мэдээллээ.
Түүнчлэн Монголын тээвэр зуучин компаниуд УБТЗ-ын вагон хүрэлцээгүйгээс 2000 орчим хоосон чингэлгээ буцааж чадахгүй байгаа бөгөөд буцах үнийн өсөлтөөс багагүй хохирол хүлээх аж.
Хятадын төмөр замынхаа тээвэрлэлтийн тарифыг нэмэгдэж байгаа нь Монгол улсын импортын барааны үнэд шууд нөлөөлж даган нэмэгдэх нь тодорхой юм. Учир нь Монголын импортын барааны дийлэнх хувь Тяньжинээс Эрээн чиглэлээр дамжин тээвэрлэгдэн орж ирдэг.