“Говь” ХК нь хавар цагийг тохиолдуулан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн өнгө, загварын өргөн сонголттойгоор зөвхөн танд зориулсан цор ганц пальтог урлахаар “ХУВЬ ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ”–гээ дахин нээснийг дуулгахад таатай байна.
Бид дэлхийд тэргүүлэгч Герман, Итали, Япон улсын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж технологийг ашиглан түүхий эд бэлтгэх шатнаас эхлэн 100% ноолууран пальто үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэх хүртэлх ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг билээ.
Та өөртөө зориулсан цор ганц бүтээгдэхүүндээ өөрийн алдар нэр, гарын үсэг, таних тэмдэг зэргийг үйлдвэрлэх шатанд тусгайлан бичүүлэн авах боломжтой юм.
Цагийн хуваарь:
- Мягмар – Бямба гарагт 08:00 – 17:00 цаг
- Даваа, Ням гарагт тус тус амарна
Манай хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Говь ХК-ийн Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн Говь Салон – Хувь захиалгын төв.