“Пахита”, “Шопениана” балетыг бүжинэ

Хуучирсан мэдээ: 2017.04.08-нд нийтлэгдсэн

“Пахита”, “Шопениана” балетыг бүжинэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт Л.Минкусын “Пахита”, Ф.Шопены “Шопениана” балетыг тоглоно.

“Пахита” нэг бүлэгт балет. Энэ балет нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй балет юм.

Монголын тайзнаа анх 1997 онд дэглэн тавьжээ.

"Шопениана" балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд юм. Алдарт бүжигчин М.Тальони энэ дүрийг үзүүлж, залуу эрэгтэйн романтик сэтгэлийн хөдлөлийг харуулсан.

М.Фокин өөрийнхөө уран бүтээлийг тодорхойлохдоо "Романтик мөрөөдөл" гэж хэлсэн байдаг.

Энэ балетад Ф.Шопены дараах болон бусад төгөлдөр хуурын бүтээлүүд орсон байдаг.

Монголын тайзнаа 1993 онд дэглэн тавьсан.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж