Андройд хамгийн их хэрэглэгчтэй болов

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Андройд хамгийн их хэрэглэгчтэй болов

Гүүгли компанийн Android үйлдлийн систем нь “Microsoft” компанийн “Windows”-ийг гүйцэж түрүүлэн дэлхий дахинд хамгийн өргөн ашиглагддаг үйлдлийн систем болжээ.

Суурин компьютер, зөөврийн компьютер, таблет болон ухаалаг гар утаснуудад ямар үйлдлийн систем ашиглаж байгааг Ирландын судалгааны “StatCounter” компани гуравдугаар сард судалжээ.

Судалгаанаас харахад, нийт интернэт хэрэглээний 37.93 хувийг Android эзэлж байсан нь Windows-оос 0.02 хувиар өндөр үзүүлэлт аж.

Ердөө тавхан жилийн өмнө үйлдлийн системийн зах зээлд Windows-ийн эзлэх хэмжээ 80 гаруй хувь, Android-ынх 2 гаруй хувь байсан юм.

Ухаалаг гар утасны хэрэглээ тэлж, суурин компьютерын борлуулалт буурсан нь ийм өөрчлөлт гарахад нөлөөлжээ.

Гэхдээ суурин компьютерын хувьд Windows тэргүүлэх үйлдлийн систем  /84 хувь/ хэвээр байна.

Дээрх өөрчлөлт нь дэлхийн үйлдлийн системийн зах зээлд “Microsoft”-ын ноёрхол төгсөл болсон болохыг харууллаа гэж “StatCounter” компанийн албаны хүмүүс хэлэв.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж