Цагаан ордны дэргэдэх Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад Хойд Солонгосоос үүдэлтэй цөмийн зэвсгийн аюулын эсрэг авах боломжит арга хэмжээний хувилбарыг танилцууллаа.
Тус танилцуулага нь хоёр хэсгээс бүрдэж байна. Үүнд, Өмнөд Солонгос улсад америкийн цөмийн зэвсгийн хэсгийг байршуулах болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унгийн хөнөөх асуудал тусгагдсан тухай “NBC” телевиз мэдээлж байна.
“NBC” мэдээлж буйгаар Хятад улс өөрийн нөлөөгөө ашиглан Пхеньянд цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хөгжүүлэхээс татгалзах хэрэгтэй гэдгийг итгүүлнэ хэмээн Цагаан ордон найдаж байна. Хэрвээ ийм зүйл огт болохгүй бол Вашингтон өөр арга хэмжээ авахад хүрэх юм.
Эхний тохиолдолд, АНУ цөмийн зэвсгийг Сөүлээс 80 км зайд орших Осан цэргийн баазад байршуулахаар төлөвлөж байна. “Цөмийн зэвсгийн аюулын эсрэг дипломат ажиллагаа болон хориг арга хэмжээ авсан ч Хойд Солонгосыг бид зогсоож чадсангүй. Бид урьдчилан сэргийлэх дайн хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байршуулах нь сөрөг гэхээсээ илүүтэй давуу байдлыг олгоно” хэмээн АНУ-ын тагнуулын газраас мэдээлжээ.
Харин АНУ-ы Үндэсний Аюулгүй Байдалын танилцуулагын хоёр дахь хувилбар бол Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хяналтандаа байлгадаг өндөр албан тушаалтнуудыг устгах явдал юм. Шинжээчид энэ хувилбар нь БНХАУ-ыг цочрооно хэмээн үзэж байна. Мөн дээрх албан тушаалтнуудыг устгасны дараа юу болох вэ гэдэг нь Хойд Солонгост тодорхойгүй учир асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй хэмээн учирлажээ.
NBC мэдээлж буйгаар АНУ-ын тагнуулын газраас Трампад гурав дахь хувилбарыг танилцуулсан байна. Энэхүү хувилбар нь Хойд Солонгосын нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулах америкийн болон өмнөд солонгосын цэргийн хүчийг илгээх тухай юм.
НАТО-гийн ерөнхий командлагч асан, адмирал Жеймс Ставридис NBC телевизэд өгсөн ярилцлагадаа энэхүү хувилбар нь Хойд Солонгосын эсрэг авах хамгийн шилдэг стратеги хэмээн ярьжээ. Мөн тэрбээр АНУ болон Өмнөд Солонгосын тусгай хүчнийхэн Пхеньянд кибер халдлага үйлдэхийн тулд нэгдэж байна хэмээн ярьжээ.
Эх сурважл: TAСС
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ