“Joker”-ийн сүүлчийн кино

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

“Joker”-ийн сүүлчийн кино

Австралийн алдарт жүжигчин Хит Леджерийн тухай өгүүлэх баримтат кино тавдугаар сарын 17-нд Америкийн “Spike TV”-ээр гарахаар болжээ. “Би бол Хит Леджер” нэртэй уг кино түүний амьдарч байх хугацаандаа хийсэн видео дүрс болон гэр бүл, ойр дотны хүмүүстэй хийсэн ярилцлагаас бүтсэн байна. “The Dark Knight” кинонд жокерийн дүрийг бүтээж үүгээрээ дэлгэцийн урлагт өөрийгөө мөнхөлсөн алдарт жүжигчин маань 28 насандаа эмийн тун хэтрүүлснээс болж өөд болсон. Тэрээр энгийн үед ч өөрийнхөө бичлэгийг хийж, жүжиглэх ур чадвараа сайжруулдаг байсан нь үлдэж, баримтат кино хийх сэдлийг өгчээ. Уг кино нь дөрөвдүгээр сарын 23-нд “Tribeca” кино фестивалд нээлтээ хийх бөгөөд үүний дараа тавдугаар сарын 17-нд “Spike Tv”-ээр гарах юм байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж