Бодит амьдралд тулгуурласан уран бүтээл бол кино урлагийн чухал салбар билээ. Үзэгчид киноны гол дүртэй хамт хүнд хэцүү бэрхшээлт амьдралыг туулж, зовлон жаргал, баяр гунигийг нь хуваалцдаг. Гэхдээ энэ төрлийн кино биднийг гайхамшиг байдаг гэдэгт итгүүлж, итгэл найдвар баяр баясгалан авчирдаг юм.
EIGHT BELOW, 2005, АНУ
“Eight Below” кино нь Антарктидад орхигдсон найман цагаан нохойн тухай өгүүлдэг.1958 оны хоёрдугаар сард Антарктидыг зорьсон япон судлаачдын баг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус газрын орхихоос өөр аргагүйд хүрдэг. Харин судлаачдын нэг Антарктид руу буцан очиж, амьд үлдсэн хоёр нохойг авардаг билээ. Өнөөдөр тэрхүү хоёр нохой Японы үндэсний баатар хэмээн тооцогддог бөгөөд бие нь тус улсын их сургуульд хадгалагдаж байна. Киноны гол дүрд Пол Уокер тогложээ.
PEACEFUL WARRIOR, 2006, ГЕРМАН, АНУ
Кино нь олимпийн наадамд орох мөрөөдөлтэй их зантай гимнастикчин залуугийн тухай өгүүлнэ. Тэрбээр зам тээврийн ослын улмаас золтой л хөгжлийн бэрхшээлтэй болчихдоггүй. Peaceful Warrior – сургаалт кино юм. Киноны уран бүтээлчид амьдралын ширхэг өвс ч гэсэн биднийг ямар нэгэн зүйлд байнга сургаж байдаг. Хамгийн гол чи тэрхүү зүйлээс юу сурах вэ гэдгийг ойлгуулахыг хичээжээ.
THE BLIND SIDE, 2009, АНУ
2009 оны хамгийн шилдэг киноны нэг. Энэ кино Сандра Буллокийг Оскарын шагналт жүжигчин болгосон билээ. Киноны үйл явдал Америк хөл бөмбөгийн мэргэжлийн тоглогч Майкл Оэрогийн эргэн тойронд өрнөнө. Хар тамхичдын дунд өсөж торнисон жирийн өнгөт арьстан хүүг зүйрлэшгүй гайхамшигт хувь тавилан хүлээж байна гэж хэн санах билээ. Түүнд ямар нэгэн супер ур чадвар хэрэггүй. Тэр өөрт нь туслахын хүссэн хүмүүст л итгэсэн хэрэг.
UNITED, 2011, ИХ БРИТАНИ
1958 онд Германд авто осол гарч, улмаар Манчестер Юнайтед хөл бөмбөгийн багийн гишүүд бүгд амиа алдана. Тэднийг гайхалтай амжилт хүлээж байсан ч авто осол бүхнийг сүйрүүлнэ. Найруулагч Жеймс Стронг ослын бүх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд үзүүлэхгүй нь тодорхой. Гэхдээ тэр мятрашгүй зүрх сэтгэлийг энэ киногоороо харуулахыг зорьжээ.
MONEYBALL, 2011, АНУ
Moneyball кино нь хүний амьдралд хүнд хэцүү, олон саад бэрхшээл тулгарч болно. Гэхдээ тэрхүү саад бэрхшээлийг үл тоон, тэмцэж чадсан нь ялдаг юм гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ. Энэ бол өрсөлдөх чадвар сайтай, шилдэг бейсболын багийн ерөнхий менежерийн тухай өгүүлэх кино юм.
THE IMPOSSIBLE, 2012, ИСПАНИ, АНУ
2004 онд Тайландад байгалийн гамшигт үзэгдэл болж олон мянган хүн амиа алдаж, далайн эрэг дээр байсан бүх зочид буудал, цэнгээний газрууд сүйрнэ. Харин энэ үед эмч Мария, түүний нөхөр, хүүхдүүд нь амьд үлдэнэ. Энэ талаар эмч Мария телевизэд ярилцлага өгч байх үеэр киноны продюсерүүд дээрх түүхийг өлгөн авч The Impossible киног бүтээжээ. Киноны гол дүр болох Мариягийн дүрд Наоми Уоттс тогложээ.
ONE CHANCE, 2013, ИХ БРИТАНИ, АНУ
40 настай залуу гар утасны дэлгүүрт ажиллаж, эцэг эхийнхээ гэрт амьдардаг. Түүний амьдрал тийм ч амтлаг биш. Гэхдээ энэ нь түүнийг дуурийн тайзнаа битгий гар гэсэн үг биш. ONE CHANCE кино нь Авьяаслаг Британичууд шоуны ялагч, тенор хоолойт дуучин Пол Поттсын амьдралыг өгүүлнэ. Мөрөөдөл биелдэг юм. Гэхдээ түүний төлөө бяцхан алхам хийж, бодит амьдрал дээр буулгах хэрэгтэй гэдгийг энэ кино өгүүлдэг ажээ.
THE GOOD LIE, 2014, КЕНИ, ЭНЭТХЭГ, АНУ
The Good Lie кино нь 1980-аад оны эхэн үед Суданд өрнөсөн үйл явдлын талаар өгүүлнэ. Тухай үед Суданы дүрвэгчдийг америк гэр бүлд үрчлүүлж, дасан зохицох, аврах ажиллагаа явагдаж байв. Олон хөвгүүдийн нэгнийхэн амьдрал “ The Good Lie” киноны зохиолд тусжээ. Киноны гол дүрд Риз Уизерспун тоглодог.
TESTAMENT OF YOUTH, 2014, ИХ БРИТАНИ
Дэлхийн нэгдүгээр дайны үед сүйт залуу, гэр бүл, найз нараа алдсан бүсгүйн тухай өгүүлнэ. Тэрхүү бүсгүй дайны үеэр Оксфордын их сургуулиа хаяж, улмаар сайн дурын сувилагч болдог. Энэ киноноос та ойр дотнын хүмүүсээ алдар тэрхүү мэдрэмж болон эр хүний ноён нуруу хугарах мөчид эмэгтэй хүн ямар хүчирхэг байж чаддагийг харж болно.
CONCUSSION, 2015, ИХ БРИТАНИ, АВСТРАЛИ, АНУ
Америкийн цагаач иргэдийн бодит амьдралд тулгуурлан бүтээсэн киноны гол дүрд Уилл Смит тоглодог. Улс орон даяар мэргэжлийн тамирчид нэг нэгээрээ өөд болдог. Зарим нэг нь машин бариад явж байхдаа амиа алддаг бол зарим нь спортын талбай дээрээ үрэгддэг. Чухамхүү Беннет энэ хэрэг явдал санамсаргүй тохиол биш гэдгийг ойлгож, хэргийн газарт болон лабораторуудад эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлдэг билээ.
MIRACLES FROM HEAVEN, 2016, АНУ
Кристи Бимийн охины дурсгалд зориулан энэ киног бүтээсэн билээ. 12 настай ходоод гэдэсний эдгэршгүй өвчин туссан охинд гайхамшигт зүйл тохиолдож эрүүл саруул болдог. Sony Pictures Entertainment компани энэ түүхээр кино бүтээсэн нь “MIRACLES FROM HEAVEN” юм байна
Эх сурвалж: SMIRUPONITKE
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ