Дэлхийн хүн амын ердөө нэг хувийг төрөлхийн улаан үстэй /улбар шар/ хүмүүс эзэлдэг ажээ.
Улбар, улаан үстнүүд онцгой хүмүүс. Тэднийг сэтгэн бодох оюуны өндөр чадавхитай, ямар нэгэн гоц авьяастай, амжилт гаргах өндөр магадлалтай гэлцдэг.
Гэтэл зуун жилийн дараа энэ ховор ген устаж, үгүй болж магадгүй гэсэн таамаг эрдэмтдийн санааг зовоох болжээ.
Тиймээс Америкийн гэрэл зурагчин Брайан Доулинг улаан үстнүүдийг гэрэл зурагт буулгахаар шийдэж, дэлхийг тойрох аялалд гарсан байна. Тэрбээр дэлхийн 20 гаруй улс орноор аялж, 130 гаруй хөрөг гэрэл зураг авчээ.
Брайан Доулинг өөрийн гэрэл зургийн цомгоо “Улаан үстийн гоо үзэсгэлэн” (“Redhead Beauty”) хэмээн нэрлэсэн юм.
Азид, тэр тусмаа Монголд улаан үстэй хүн ховор. Сонирхуулахад, жүжигчин С.Болд-Эрдэнийн охин төрөлхийн улаан үстэй, хөөрхөн охин байдаг. Дараах зургийг жүжигчний цахим хаягаас авав.
Брайан Доулинг
“УЛААН ҮСТИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН”
(Redhead Beauty)
Төрөлхийн улаан үстэй хүмүүс энэ ертөнц дээр ховорт тооцогддог гэдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоожээ.
Энэ бол хүний гений мутацийн онцлог юм.
Мутаци нь хүний үс, арьсны өнгө, үс бууралтахад хүртэл нөлөөлдөг ажээ. Улаан үс нь шууд бус аажмаар өнгө алддаг бөгөөд хүнийг хөгшрөх үед шаргал өнгөтэй болдог аж.
БЭЛТГЭСЭН Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: КУЛЬТУРОЛОГИЯ