Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани зах зээлийн үнэлгээгээрээ General Motors компанийг давж АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч компани болжээ.
Шинэ эриний автомашин хэмээн нэрлэгдээд буй цахилгаан автомашины зах зээлд хамгийн хүчтэй тоглогч болоод буй уг компанийн зах зээлийн үнэлгээ 50.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр АНУ төдийгүй дэлхийн тэргүүлэх таван автомашин үйлдвэрлэгчийн жагсаалтад хүч түрэн орж ирэх боломжтой болж буй юм.
2017 оны эхний гурван сарын хугацаанд тус компани 25 мянган ширхэг “Model S” болон “Model X” загварын автомашин борлуулсан бол General Motors компани 690 мянган ширхэг суудлын болон ачааны автомашин, Ford компани 617 мянган автомашин тус тус борлуулжээ.
Т.МӨНХ