-Судалгаанд багтаасан “Хэрвээ маргааш сонгууль болвол Та саналаа өгөх үү” гэсэн асуултын хариу маш өндөр хувьтай гарсан нь гэрэл гэгээтэй мэдээллийн нэг-
“Сант Марал” сан ээлжит судалгаагаа танилцуулж байна. Гуравдугаар сарын 10-30-ны хооронд 1200 иргэнийг хамруулан явуулсан судалгааг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжилсэн гэдгийг судлаачид эхэнд онцолжээ. Энэ нь уг судалгаа аль нэг нам хүчин, улстөрч, эрх мэдэлтний захиалгаар явагдсан хэрэг биш гэдгийг тодотгохыг хүссэнийх биз. Сант марал сангийнхан судалгаандаа Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тусгахаас гадна олон нийтийн дунд хамгийн рейтинг өндөртэй улстөрчдийг нэрлэдэг уламжлалтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ажиг, сунгаанд чих тавин буй энэ цаг үед улстөрчдийн дундаас хэн хамгийн нэр хүнд өндөртэй яваа нь бүхний анхаарлыг татах нь дамжиггүй. Тиймээс энэ асуултын хариуг хамтдаа харъя.
“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултыг гурав хүртэл сонголттойгоор иргэдийн дунд тавихад МАХН-ын дарга тэргүүлсэн байна. Н.Энхбаярын араас Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар удаалж, С.Жавхлан дөрөвт бичигджээ. Айргийн тавд АН-ын лидерүүдийн нэг Р.Амаржаргал оржээ.
Харин улстөрчдийн рейтинг Улаанбаатар хотод:
С. Жавхлан 14.9%
Н. Энхбаяр 14.4%
Р. Амаржаргал 13.1%
Ц. Нямдорж 11.3%
С. Ганбаатар 10.0%
Х. Баттулга 9.5%
Б. Жаргалсайхан 9.1%
Б. Бат-Эрдэнэ 7.8%
Э. Бат Үүл 6.2%
Н. Алтанхуяг 4.9%-тай байна.
Аймаг бүрт дээрх үнэлгээ харилцан адилгүй байгаа ч МАН-ын нэр бүхий хүмүүс дээгүүр байрт жагсчээ. АН-аас Р.Амаржаргал, “босоо” С.Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Жавхлан нарын нэр хүнд өндөр байгаа нь ажиглагдана. Зарим нэг аймагт Г.Тэмүүлэн нарын залуусын нэр багтсан байна.
Судалгаанд багтаасан “Хэрвээ маргааш сонгууль болвол Та саналаа өгөх үү” гэсэн асуултын хариу маш өндөр хувьтай гарсан нь гэрэл гэгээтэй мэдээллийн нэг гэж тодотгож болно. Судалгаанд оролцсон хөдөө орон нутгийн иргэдийн 90.6 хувь, нийслэлчүүдийн 84.2 хувь нь сонгуульд оролцоно хэмээн мэдүүлжээ.
Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултын хариуг бүрэн эхээр нь хүргэе.
Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ?
“Сант Марал”-ын уламжлалт судалгаа ийн өгүүлжээ. Улс орны нийгэм, эдийн засаг болоод хүмүүсийн эх орныхоо талаарх үзэл бодлын үнэлэмжийг бид цувралаар хүргэх болно.
Д.ЦЭЭПИЛ