”New Face” хаврын анхны загварын чиг хандлагыг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

”New Face” хаврын анхны загварын чиг хандлагыг тодорхойлно

Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн "Эра" төвөөс зохион байгуулдаг "New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дахь уралдаант наадам энэ сарын 15-нд Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд зохион байгуулагдах гэж байна.

Уг уралдаант наадам телевиз, кино дэлгэц, загварын тайзнаа шинэ дүр төрхийг тодруулдгаараа онцлог аж.

Шинэ дүр төрхүүд сонгогдсон аж ахуйн нэгж, компани, продакшнуудын нүүр царай болохоос гадна дэлхийн агентлагуудтай хамтран ажиллаж иржээ.

Энэ жилийн хувьд залуус "Хотын соёлд залуус бидний оролцоо" уриатай. Оролцогчдын дунд хотын соёлын талаарх илтгэлийн уралдаан зарлаж, мэтгэлцээний хэлбэрээр санал солилцуулах, хувь хүний төлөвшил бие авч явах соёл зэрэг хичээлүүд орж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог аж.

Мөн уралдаант наадамд оролцогсод сарын турш нэг баг болон бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ биеэ авч явах соёл, тайз, дэлгэц, загварын хичээлүүдийг шилдэг загвар өмсөгчид, мэргэжлийн багш нараар заалган хичээллэж өнгөрүүлдэг байна.

Онцлоход өмнөх жилүүдийн тус наадмын ялагчаар "Дэлхийн мисс" тэмцээний монгол дах үндэсний ялагч Э.Сэлэнгэ, Б.Батцэцэг нар тодорч байжээ.

"Эра" төвийн хувьд тодотгоход 2001 онд оны шилдэг дүр төрх шалгаруулах "New Face" уралдаант наадам, анхны "Lingerie show", "Бяцхан мисс" уралдаант наадмуудыг зохион байгуулсаар иржээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж