Энэ жил Dior-ийн хувьд хоёр том баяр тохиож байна: “Dior” брэнд үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой, “Кристиан Диор” музей нээлтээ хийсний 20 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээн хүрээнд “Christian Dior and Granville: The Source of the Legend” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь алдарт дизайнер Кристиан Диорын уран бүтээлийг өөр өнцгөөс харах боломжийг олгож байгаа юм. Мөн Диорын амжилтын замд туулж өнгөрүүлсэн амьдрал, уран бүтээлийн түүхийг нь өгүүлсэн ажээ.
Үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 28 хүртэл олон нийтийн хүртээл болж байна.
Э.ЦЭЦЭГ