ХЗДХ сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 агентлаг, байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан 20 хүнд ХЗДХЯ-наас харилцааны стратеги, хэвлэлийн менежментийг хэрхэн үр дүнтэй ашиглах, мэдээллийн урсгалд анализ хийх чадварын талаар өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд 09.00-13.00 цагийн хооронд сургалт зохион байгуулав. Сургалтыг ХЗДХ-ийн ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат нээсэн юм. Энэ удаагийн сургалтад “Mongolian Media” корпорацийн зөвлөх Р.Батсайхан, “Maxima Consulting” компанийн Судалгаа эрхэлсэн захирал Я.Хишигсүрэн, судлаач Ж.Ганцэцэг нар хүрэлцэн ирж сонирхолтой илтгэл тавьсан юм. Сургалтын төгсгөлд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тодорхой сэдвийн хүрээнд хэвлэлийн төлөөлөгчидтэй санал солилцов.
Эх сурвалж: ХЗДХЯ