Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол зөрчлийг бууруулах зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяныг “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриан дор энэ 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2017 оны дөрөввүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Политекникийн коллежийн гадна талбайд боллоо. Нээлтэд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож нээж үг хэллээ. Тус сарын аяныг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дорнод Политехникийн Коллеж, МҮЭХороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Нээлтийн үеэр Политекникийн коллеж, аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газар, БОЭТ, Цагдаагийн газар, ДБЭХС ТӨХК, Дорнод НАА ОНӨААТҮГ, Адуунчулуун ХК зэрэг аж ахуй нэгжүүд хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгсэл, материалуудаар үзэсгэлэн гаргаж танилцууллаа.
Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон хөдөлмөрийн харилцааны сургалтууд, ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах, мэдлэг сорих АХА тэмцээн, зөвлөн туслах ажил, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоор амь нас барагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Сарын хугацаанд аяны үйл явц, хүрч буй үр дүнг олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан ХАБ-н талаар мэдээлэл хүргэх юм.
ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN