Британийн эдийн засаг өнгөрсөн жилийн сүүлийн гурван сард 0,7 хувиар өссөний дараа бага зэрэг хурд нь саарч, оны эхний улиралд 0,5 хувийн өсөлтийг харуулсан тухай Эдийн засаг, нийгмийн судалгааны үндэсний хүрээлэн (NIESR) мэдээлж байна.
"Өөрчлөлтийн гол шалтгаан нь энэ оны эхний хоёр сард жижиглэнгийн худалдаа сул байсантай холбоотой. Энэ жил хэрэглээ буурна гэсэн хүлээлт байгаа. Учир нь инфляци өссөн нь худалдан авах чадварыг бууруулж байна” хэмээн NIESR хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилтан ЖеймсУоррен тайлбарлажээ.
Инфляци өссөн учир худалдан авах чадварт нөлөөлж буйг тэр мөн онцлов.
Английн банк инфляцийн түр дэгдэлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мөнгөний бодлогоо хэвээр үлдээнэ гэж NIESR үзэж байгаа ажээ.
Баасан гаригт гарсан албан ёсны мэдээлээр бол Британийн үйлдвэрлэлийн салбар хоёрдугаар сард уналттай байжээ.
NIESR-ийн дүгнэснээр Британи Европын холбооноос гарахаар бэлтгэж буй явцын дунд эдийн засгийн өсөлт хурдаа хасах бололтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР