Ямар ч Элчин сайдын яам байгаа орныхоо албан ёсны бүртгэлтэй нийгмийн бүтцүүдтэй холбогдох үүрэгтэй гэдгийг Вершинин нэмэн хэлэв. Хосни Мубаракийн дэглэмийг унагасан Египетийн хувьсгалын дараа “Мусульман ахан дүүс” Эрх чөлөө ба шударга ёсны улс төрийн намыг байгуулсан бөгөөд түүгээрээ дамжуулан парламентын сонгуульд оролцох юм. Орон нутгийн болон гадаадын ажиглагчид уг намын сонгуулийн боломжийг өндөр үнэлж байна. Өмнө мэдээлж байснаар америкчууд исламын тэр байгууллагатай холбоогоо зургадугаар сарын сүүлчээр тогтоосон. Энэ байгууллагыг АНУ хориотой террорист байгууллагын жагсаалтад оруулаагүй байжээ.
ОХУ-ын Дээд шүүх 2003 оны хоёрдугаар сард “Мусульман ахан дүүс” байгууллагыг террорист гэж үзэн хориотой жагсаалтдаа оруулсан байжээ. Тэр үед оросуудад уг байгууллагын зорилт таалагдсангүй. Тэнд исламын биш Засгийн газруудыг зайлуулан “Исламын агуу халифат- байгуулах замаар дэлхийн мусульманчуудтай улс оронд исламын засаглал тогтооно гэж заасан байв.