УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж, УИХ-ын даргад албан бичиг өргөн барихаар болжээ. Тэдний байгуулсан лобби бүлэг нь оффшорын хуулийг яаралтай батлуулах, оффшор данс эзэмших, компани байгуулах зэрэг асуудлын эсрэг байр сууриа нэгтгэх аж.
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган хуралдаж “оффшорын хуулийг” хэлэлцсэн билээ. Уг хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 40 мянган албан хаагчийн эхнэр нөхөр, үр хүүхдийг нь оффшор компанийн хувьцаа эзэмших, данс нээлгэхийг хориглох тухай тусгаад байгаа юм. Гэхдээ “оффшорын хууль” буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл одоогоор эцэслэн батлагдаагүй байна.
Т.НОМИН