Пак Гын Хэ эхний байцаалтаа өглөө

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ эхний байцаалтаа өглөө

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ шүүхийн шийдвэрээр гурван долоо хоног баривчлагдан Сөүлийн өмнөд хэсгийн Кёнги мужийн Уйванг хотын Түр саатуулах төвд хоригдож байгаа. Шүүхийн шийдвэр өнгөрсөн Баасан гаригт /2017.03.31/ гарсан юм.

Өнөөдөр /2017.04.04/ түүнээс прокурор эхний байцаалтаа авлаа. Байцаалт өглөө 10.00 цагт эхэлсэн байна. Прокурор бүрэн эрхийнхээ дагуу Пак Гын Хэг албан өрөөндөө дуудан байцаалт авах боломжтой боловч Пакын өмгөөлөгчийн хүсэлтээр саатуулах төвд ирж байцаалт авчээ. Ерөнхийлөгч асны биеийн эрүүл мэндийн байдал болон аюулгүй байдлыг хангах үүднээс ийм хүсэлтийг өмгөөлөгч нь тавьсаныг ёсоор болгожээ.

Байцаалт оройн 18.00 цаг үргэлжлэх бөгөөд байцаалтын видео бичлэгийг хийхгүй байгаа ажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пак Гын Хэг авлига авсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зэрэг 13 зүйл ангиар ял тулгаж байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж