Орос орныг цочроосон халдлага дэлхий нийтийн анхаарлын төвд байна. XXI зуун гарснаас хойш Орост цөөнгүй халдлага гарчээ. Энэ бүх дуулиант халдлагууд хэзээ болж байсныг эргэн саная.
ОРОСТ ГАРСАН ХАМГИЙН ДУУЛИАНТ ХАЛДЛАГУУД
- 2000.08.08 Москва хот, Пушкины талбайн гарам. Халдлагын улмаас 13 хүн нас барж, 61 хүн бэртэв. Халдлагыг зохион байгуулсан хүнийг одоо болтол олоогүй.
- 2002.10.23 Москва хот, Дубровка худалдааны төв. Чечены салан тусгаарлагч Мовсаха Бараевагийн удирдлага дор террористууд 900 гаруй хүнийг барьцаалсан юм. Энэ үеэр 130 хүн амь насаа алдаж, 700 гаруй хүн шархаджээ.
- 2003.07.05 Москва хот, Тушино нисэх онгоцны буудал. Халдлагын үеэр 16 хүн амь насаа алдаж, 50 хүн бэртжээ.
- 2003.07.10 Москва хот, “Имбирь” ресторан. Халдлага үйлдэх гэж байсан Чечений иргэн Зарема Мужахоеваг урьдчилан саатуулжээ. Харамсалтай нь тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох гэж байсан ажилтан амь насаа алдсан юм.
- 2003.12.09 Москва хот, “Националь” зочид буудал. Халдлагын үеэр зургаан хүн амь насаа алдаж, 14 хүн шархаджээ.
- 2004.02.06 Москва хот. “Автозаводская” болон “Павелецкая” метроны чиглэлд зорчиж явсан галт тэргэнд дэлбэрэлт болж, 42 хүн амь насаа алдан, 250 хүн шархадсан.
- 2004.08.28 ТУ-154 болон Ту-134 онгоцонд гарсан дэлбэрэлт. Дэлбэрэлтийн үеэр 90 хүн амь насаа алджээ. Халдлагыг “Бригады Исламбули” террорист байгууллага үйлдсэн хэмээн үздэг. Энэ үеэр Чечений террорист Шамиль Басаев "Халдлагыг урьдаас бэлтгэж байсан" хэмээн мэдэгдсэн байдаг.
- 2004.08.21 "Рижская” метро. Халдлагын үеэр 10 гаруй хүн амь насаа алдаж, 50 хүн шархаджээ. Халдлагыг Шамиль Басаев гэгч үйлдсэн хэмээн үздэг.
- 2004.09.01 Хойд Осетийн Беслан хот. Тус хотын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 1100 гаруй хүнийг барьцаалсны улмаас 334 хүн амь үрэгджээ. Амь насаа алдсан хүмүүсийн 186 нь хүүхэд байв.
- 2007.05.09 Грозный стадион. Халдлагын үеэр долоон хүн амь насаа алдаж, 50 гаруй хүн бэртжээ.
- 2006.08.21 Москва хот, Черкизов зах. Халдлагын үеэр 14 хүн амь насаа алдаж, 61 хүн гэмтжээ. Тус халдлагыг үндсэрхэг үзлийг дэмждэг “Спас” байгууллага үйлдсэн юм.
- 2009.11.27 “Невский экспресс” галт тэрэг. Халдлагын улмаас 28 хүн амь насаа алдаж, 132 хүн шархаджээ. Халдлагыг "Кавказын эмират" бүлэглэлийн удирдагч Дозу Эмаровыг үйлдсэн хэмээн үзэв.
- 2010.03.29 “Парк культуры” болон “Лубянка” метроны буудал. Халдлагын үеэр 41 хүн амь насаа алдаж, 88 хүн бэртжээ.
- 2010.09.09 Владикавказын худалдааны төв. Халдлагын улмаас 17 хүн амь насаа алдаж, 158 хүн шархаджээ.
- 2013.10.21 Волгоград хотын автобус. Халдлагын үеэр найман хүн амь насаа алдаж, 37 хүн бэртжээ.
- 2011.01.24 "Домодедова" нисэх онгоцны буудал. Халдлагын үеэр 37 хүн амь насаа алдаж, 130 хүн шархаджээ.
- 2013.12.27 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төвийн барилгын ойролцоох автомашины зогсоол дээр машин дэлбэрчээ. Үүнийг халдлага гэж үздэг бөгөөд гурван хүн амь насаа алдсан аж.
- 2013.12.29 Волгоград хотын төмөр замын буудал. Халдлагын үеэр 14 хүн амь насаа алдаж, 34 хүн бэртжээ.
- 2013.12.30 Волгоград хотын худалдааны төвийн ойролцоох троллейбусанд дэлбэрэлт гарав. Энэ үеэр 14 хүн амь насаа алдаж, 28 хүн шархаджээ.
ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ