Ш.Чоймаа багшийн сонирхолтой 5 санаа

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Ш.Чоймаа багшийн сонирхолтой 5 санаа

“Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаагийн хэлсэн үгнээс онцлон уншигч та бүхэндээ хүргэж байна.


  • Даяаршиж буй дэлхийгээс Монголоо авч үлдэх үнэт зүйл бол тусгаар тогтнол. Үүнийг хүн бүрт, хүүхэд болгонд ухааруулах цаг болжээ.

  • “Монгол дархлаа”-г авч явах алсын хараатай бодлогыг хэрэгжүүлье. Хоёр том гүрний хооронд байгаа жижигхэн Монголд дархлаа аминд тулсан асуудал юм.  Монгол дархлаанд олон зүйлийг хамаатуулж болох ч монгол хэл, монгол өв соёл бүхнээс чухал. Монгол хэлээрээ ярьж, ойлгож, ухаарч чадаагүй цэцэрлэгийн хүүхдэд харь хэл зааж буй нь даанч буруу, дархлааг сулруулах эхлэл.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан чухал хоёр зарлиг бий. Монгол бичгийг албан хэрэглээг нэмэгдүүлэх, Монголын уламжлалт ухаан, арга билгийн үндэс гэдэг хичээлийг ЕБС-д албан ёсны хичээл болгож оруулах. Энэ хоёрыг хэрэгжүүлбээс зохилтой.

  • Монгол дээл өмсч, монгол дуу дуулснаараа монгол хүн болчихдог хэрэг биш. Гадна өнгөнөөс илүүтэй монголоороо сэтгэж,  монгол хэлээ язгуур гарлаар нь хэлэлцэж, үндэсний бичиг үсгийг хэрэглэж байж л сая “Би монгол хүн” гэж  бардам хэлэх болно.

  • Монгол Улсын маань олон иргэн хотжиж, соёлжоод гадаадын лус орноор аялж зугаалаад, ажиллаж амьдраад бусдын талаар мэдээлэл ихтэй болсон ч унаган монгол ахуй, таван хошуу малынхаа  талаар огтхон ч төсөөлөлгүй болчихоод байна. 2000 жилийн түүхтэй монголын өв соёлыг ингэж үгүйсгэж огтоос болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж