С.Жавхлан чуулганы нээлтэд оролцохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

С.Жавхлан чуулганы нээлтэд оролцохгүй гэв

Намрын чуулган нээлтээ хийхэд 99 агт агсаж, ташуур барьсаар Төрийн ордонд заларсан УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ хаврын чуулганы нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр чуулганы танхимд суухаас илүү Бурхан Халдун хайрхан дээр гарч, ард түмнээ даатгахыг илүүд үзсэн байна. Өнгөрсөн намрын чуулганаар Бурхан Халдун хайрхны нэрийг сольж Хан Хэнтий хайрхан болгосон. Энэ хуулийн төслийг өргөн барьсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг ихэд шүүмжилсэн тэрбээр “Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй. Үүнийг түмэн олондоо дуулгаж хүлцэл өчье. Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээсээ илүү уул, усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилье гэж хичээнгүйлэн хүслээ.

Та бүхнийгээ, монгол төрөө ч даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас энэ сарын 5-нд Их хурлын чуулганы албан ёсны нээлтийн үеэр миний бие Бурхан халдун хархан дээр байх болно гэдгийг та бүхэнд сонордуулах гэсэн юм.  Бурхан халдун хайрхан дээрээ хэлсэн ярьсан, хийсэн бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно гэдгээ дуулгахад таатай байна” гэжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж