Замын цагдаагийн албанаас жил бүр “Уран зохицуулагч” шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэхүү тэмцээн нь 1981 оноос уламжлагджээ. 1981 онд анхны “Уран зохицуулагч”-ийг шалгаруулах үзүүлэх сургуулийг зохион байгуулж, тэмцээнд а/ч Х.Даваадорж бусдыгаа хошуучлан түрүүлж байжээ. Түүнээс хойш уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж байна.
"Зохицуулагчдын тэмцээн уралдаан бусад улс оронд ч зохиогддог. Польшид л гэхэд Замын зохицуулагч эмэгтэйг улс нь өндрөөр үнэлж "Гавьяат балетчин" цол өгсөн гэдэг. Учир нь балет бол үггүй урлаг. Дохих ч бас үггүй урлаг юм” гэж ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч М.Энхбат өгүүлж байна.
Дашрамд дуулгахад, замын голд зогсоод шүгэлдэж буй цагдаагийн шүглийн дуу нь жолооч нарт анхааруулах дохио байдаг ажээ.
Д.Цээл