Габриэль Гиффордс шархатсанаасаа хойш анх удаагаа Конгресст ирэв

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Габриэль Гиффордс шархатсанаасаа хойш анх удаагаа Конгресст ирэв

Аризона мужийн конгрессмен Габриэль Гиффордсын амь насанд халдах оролдлого 2011 оны нэгдүгээр сард болж тэрээр толгойдоо хүнд шартахтсан. Харин тэрээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхмын наймдугаар сарын 1-ний өдрийн хуралдаандаа ирсэн талаар “Associated Press” мэдээлэв. Тэрээр парламентын доод танхмын улсын зээлийн лимитийг нэмэгдүүлэх тухай санал хураалтад оролцжээ.

“CBS News” телевиз мэдээлснээр конгрессменүүд удтал алга ташин Гиффордсийг хүлээн авсан байна. Санал хураалт дууссаны дараа ардчилсан цөөнхийн лидер Нэнси Пилози үг хэлэх зөвшөөрөл авч Гиффордсийг “америкчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн, эр зоригийн илэрхийлэл” гэж нэрлэв.
“Би санал өгөхийн тулд энд байх ёстой. Би эрсдэл хийх ёсгүй. Миний санал байхгүй бол манай эдийн засгийг сүйрэлд хүргэхээр байсан” хэмээн Гиффордс мэдэгдсэн байна. Габриель Гиффордсийн амь насанд халдсан оролдлого 2011 оны нэгдүгээр сарын 8-нд Аризона мужийн Тусон хотод болсон юм. Нутгийн оршин суугч Жаред Ли Лофнер гэгч конгрессменийг сонгогчидтойгоо уулзаж байхад буудсан. Үүний улмаас зургаан хүн амиа алдаж, 14 хүн шархатсан. Гиффордс толгойдоо шархдан хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Хэдэн долоо хоногийн дараа түүний биеийн байдал сайжран зургадугаар сард эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард гэмт хэрэг хийсэн Лофнерыг мэдрэлийн гажигтай гэж оношлон дөрвөн сарын эмчилгээнд оруулсан. Ирэх сарын 21-нд шүүх энэ хэргийг дахин авч хэлэлцэх юм.

Улсын зээлийн лимитийг нэмэгдүүлэх асууд­лаар хэдэн сар үргэлжилсэн хурц маргааны да­раа Төлөөлөгчдийн танхмын санал хураалт болж 269 конгрессмен лимитийг нэмэхийн төлөө 161 нь эсрэг санал өгөв. Санал хураалтаар бүгд найрам­дах­чуудаас 174 хүн төслийг батлахын төлөө, 66 нь эсрэг саналтай байсан бол ардчилсан намынхны санал 95:95 тэнцсэн байна. Сенат найм­ду­гаар сарын 2-ны хуралдаанаараа энэхүү хуулийн төслийг дэмжлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж