Баянзүрх дүүрэгт 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдана

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдана

Монгол, АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шав тавих ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. 

БСШУСЯ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын инженерийн корпусын тусламжтайгаар баригдаж байгаа тус цэцэрлэг ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад орно.

ЭХ СУРВАЛЖ: БЗД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж