“Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн Эрдэнэт хотод хуралдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл ТУЗ-ийн хурлаас тус үйлдвэрт хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийг яг одоо үйлдвэрийн ажилчдад танилцуулж байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлаар Ц.Батсайхан, Д.Дэлгэрбаяр, тус үйлдвэрийн Үйлдвэр техникийн газрын даргаар ажиллаж байсан П.Батболор, Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт нарыг тус тус дэд захирлаар томилсон байна.
Мөн бүтцийн өөрчлөлтөөр үйлдвэрийн цехийн ажилчдаас дээш албан тушаалтныг бүгдийг нь сольж байгаа юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь талаас томилсон бүх дарга, захирлуудыг сольж, МАН-ын “угшил”-тай хүмүүсийг томилж байгаа гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна.
Ш.ОЧ