Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний ээлжит тоглолт өнөөдөр Монгол-БНАСАУ-ын багуудын хооронд боллоо. Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр “Эрчим”, “Кинг Ван Ча” багуудын тоглолт болж, 3:0 онооны харьцаагаар зочин багийн ялалтаар өндөрлөв.
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга “04.25” багтай өнгөрсөн сарын 14-нд эхний тоглолтоо хийж, 6:0-оор хожигдсон билээ. Тэд энэ удаа хоёр дахь тоглолтоо “Кинг Ван Ча” багтай хийж, ялагдал хүлээлээ.
"Эрчим" дараагийн тоглолтоо ирэх сард БНАСАУ-ын "4,25" багтай хийх аж.
Ч.БОЛ