Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар,
говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын
бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 18 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 08-р сарын 05-наас 08-р сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5–нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5-6-нд зарим газраар, 7-нд говь талын нутгаар, 8-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө хална.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж