Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Б.Хулан, төгөлдөр хуурч-концертмейстэр Ц.Оюунчимэг нарыг өчигдөр/2017.04.03/ ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус ордны захирлын зөвлөл дахин хуралдаж, тушаалаа буцаасан байна. Өөрөөр хэлбэл, халагдах тушаал аваад байсан багш нар ажлаа үргэлжлүүлж хийхээр болжээ.
Бүжгийн багш Б.Хулан, концертмейстэр Ц.Оюунчимэг нарыг үндэслэлгүйгээр халсныг эсэргүүцэн багш нар болон эцэг эхийн төлөөлөл эсэргүүцэл илэрхийлж байсан юм.
МХО-ны багш нарыг яагаад халах болов?
Ч.БОЛОР