Өнөөдөр бэлгийн тооллын хаврын дунд харагчин туулай сарын шинийн 8-ны өдөр тохиож байна. Энэ өдөр ханш нээгдэж, ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай тул монголчууд энэ өдөр буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн, эрүүл саруул, эд баялгаар арвин байна гэж бэлгэшээдэг ажээ.
Ханш нээгдсэнээр булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Ханш нээх өдрөөр “Эрдэнэ зуу” хийдэд Майдар эргэх ёслолыг зохион байгуулж байгаа ажээ. Энэ өдөр буян хишгийн даллага авхуулж, мандал өргөснөөр ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, эд баялаг эд ундаа элбэг, эрүүл саруул байна гэж монголчууд бэлгэшээдэг.
Б.БАТ