2020 он гэхэд мандарин аялгаар ярьдаг иргэдийн тоог 80 хувьд хүргэх зорилтыг Хятад улс тавилаа хэмээн BBC мэдээллээ. Энэ бол хүнд зорилт юм. Учир нь, одоо хятадуудын 70 хувь нь өөр өөр аялгаар ярьдаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд юун түрүүн үндэсний цөөнхүүд оршин суудаг газруудын дунд сургуулийн багш нарыг мандаринаар ярих шаардлага тавигдах ажээ.
Хятадад 56 үндэстэн оршин суудаг бөгөөд тэд 290 орчим аялгаар ярьдаг гэсэн албан мэдээ бий. Зарим тосгонд хүртэл бие биеийнхээ хэлийг ойлгодоггүй цөөнхүүд оршин суудаг. Хятадын удирдлагын зүгээс ийнхүү нэг тэрбум илүү хүн амынхаа 80 хувийг нэг аялгаар ойлголцдог болгох бүс нутаг болоод иргэдийн хоорондох зөрөө, ялгааг арилгах зорилготой ажээ.
Хятадын Засгийн газрын эх сурвалжаар одоо хятадуудын 40 хувь нь мандарин аялгаар өөр хоорондоо ойлголцох чадвартай ажээ.
Мандарин бол хятадын эртний хэлийн нэг бөгөөд хойд болон баруун зүгийн хятадуудын дунд өргөн тархсан хэл юм.
А.ТУЛГА