“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан Хан-Уул дүүргээс Үндэсний бодлогын хороонд нэр дэвшин өрсөлдсөн ч ялагджээ. Тэрбээр Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирт ялагдсан байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшин өрсөлдөхөд зургаан сая төгрөг төлсөн. Бизнесмэн Б.Жаргалсайханы хувьд Бүгд найрамдах намаасаа татгалзаж, Ардчилсан намыг шинэчлэх үйлсэд гар бие оролцохоор зургаан сая төгрөг төлөн байж, өрсөлдсөн ч “шатлаа”.
Гэхдээ тэр ирэх жилийн дотоод сонгуульд даагаа нэхэж болно.
Г.ХОРОЛ