Төрийн 4000 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Сангийн яам 72 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаад байгаа. Үүнийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж байгаа бөгөөд өмнөх хоёр удаагийн арилжаагаар 54,99 тэрбум төгрөг татаад байсан юм. Харин өнөөдөр үлдсэн 17,01 тэрбум төгрөгийн бондыг арилжаалахад 9,97 тэрбумынхыг нь худалдсан байна. Ингэснээр 7,04 тэрбумын үнэ бүхий бонд үлдэж байгаа юм.
Б.СҮРЭН