Хойд Солонгос дунд зайн тусгалын баллистик пуужин харвасныг хэд хэдэн эх сурвалж нотолж байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгос, мөн АНУ-ын цэргийн эх сурвалжууд нотоллоо.
Пуужинг Хойд Солонгосын зүүн эрэг хавиас өглөөний 06.40 цагт Японыг чиглүүлэн харвасан хэмээн Korea Times мэдээллээ.
АНУ-ын цэргийн эх сурвалжийн мэдээгээр пуужин Японы усан хил арай хүрэлгүй унасан гэжээ. Харин Өмнөд Солонгосын цэргийн мэдээгээр пуужин есөн минут нисч, 60 орчим км зам туулан унасан гэжээ.
Энэ он гарсаар гурав дахь удаагаа Хойд Солонгос пуужин харваж байгаа нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний АНУ-д хийх айлчлал эхлэх өдөртэй давхацсан нь тохиолдлын хэрэг биш гэж ажиглагчид үзэж байна.
А.ТУЛГА