Таван настай хүүг гэртэй нь дайрч хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Таван настай хүүг гэртэй нь дайрч хөнөөжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд автын ослоор гурван хүн нас барж дөрвөн хүн бэртсэн ноцтой ослууд гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Нэвшээ гэх газар самарт яваад ирж байсан тус сумын харьяат Г /эр.35н/ жолоочтой “Зил-131” автомашин онхолдож, Алтанбулаг сумын харьяат Б /эр.46н/ нь нас барсан байна. Мөн Төв аймгийн “Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн нутаг иргэн Б-ийн гэрийг тус сумын 3-р багт суух 57 настай Р согтуугаар жолоо барьж, “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрснаас гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай Х, таван настай хүү хоёр амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгаж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж